Админаар элсэх нь #6

⬇️ БОФАКТын элсэлттэй холбоотой фактууд ⬇️

1. Бофакт нийт 5 удаа элсэлт зарлаж байсан ба түүнээс:
1-р элсэлт 123, 2-р элсэлт 96, 3-р элсэлт 88, 4-р элсэлт 173, 5-р элсэлт 88 гээд нийт 568 хүн анкет бөглөж ирүүлж байсан юм. 😮

2. Тамираа админ бүх анкетийг уншихад дунджаар 1704 минут буюу 28.4 цагийг зарцуулсан 😦

3. Эхний гурван элсэлтийн "Та юу вэ?" гэдэг асуултанд 307 хүнээс 195 нь буюу 64.1% нь л өөрийгөө хүн гэж хариулсан. Бусад нь өөрийгөө нохой, муур, харь гаргийн үл мэдэгдэх бие гэж бүртгүүлсэн. 🤔

4. 568 хүнээс 294 нь буюу 51.7% нь өөрийнхөө монгол хэлний мэдлэгийг "Алдаа гэдгийг ч мэдэхгүй" гэж дүгнэсэн 🙋‍♂️

БОФАКТ -д элсэн орвол юуг анхаарах вэ?

- 7 хоног бүр тодорхой цагийг Бофакт -д зарцуулна хэмээн төлөвлөж, элсэх.
- 5 болон түүнээс дээш факт дарааллаж бэлдээгүй тохиолдолд цаашид #TeamBOFACT-н нэг хэсэг байж чадахгүй гэж үзнэ.

Comments

Сэтгэгдэл

Archive

Contact Form

Send