"Хамгийн үзэсгэлэнтэй амиа хорлолт"

1947 оны 5 сарын 1-ний өдөр The Empire State -н 86 давхараас үсэрч амиа хорлосон Evelyn McHale-н үхэл хамгийн алдартай амиа хорлолтуудын нэгт ордог. Тэрээр 86 давхараас үсэрч, барилгын гадаах зогсоолд байсан лимузин машин дээр унаж амиа алдсан ба түүний унасны дараах биеийн байрлал нь яг л унтаж буй гоо үзэсгэлэн мэт байсан гэж харсан хүмүүс өгүүлдэг байна. Уг зургийг түүний үхлээс 4 минутын дараа зураглаачийн ангийн оюутан Robert Wiles дарж, тухайн үеийн хамгийн алдартай Life сэтгүүлд хэвлүүлсэн юм.

Амиа хорлохоосоо өмнө ширээн дээр үлдээсэн захидалд: "Би гэр бүлийнхээ гишүүдээс хэнийг нь ч миний биеийн хэсгийг хараасай гэж хүсэхгүй байна. Намайг чандарлаж болох уу? Би та нараас, гэр бүлийнхнээсээ гуйя - дурсах үйл ажиллагаа гэх мэт зүйл бүү хийгээрэй. Сүйт залуу минь намайг 6-р сард гэрлэх үү гэж асуусан. Би хэн нэгний сайн эхнэр байж чадна гэж бодохгүй байна. Тэр надгүйгээр илүү дээр байх болно. Аавд минь хэлээрэй, надад ээжийн хандлага хэтэрхий санагдаад байдаг."

Түүний цогцосыг эгч нь таньж, түүний хүслээр чандарлан, ямар нэг оршуулгын үйл ажиллагаа гэх мэт зүйл хийгээгүй юм. Evelyn McHale амиа хорлох үед ердөө 23-хан настай, сүй тавьсан бүсгүй байсан ба түүний сүйт залуу Barry Rhodes 2007 онд нас барах хүртлээ хэнтэй ч гэрлээгүй юм.

1. David Bowie -гийн 1993 онд гарсан "Jump They Say" клипэнд машин дээр унасан байгаагаар дүрсэлдэг.
2. Radiohead хамтлагийн 1995 онд гарсан "Street Spirit (Fade Out)" клипэнд ч мөн машин дээр унасан байгаагаар дүрсэлдэг.
3. 1995 онд гарсан Machines of Loving Grace хамтлагийн Gilt цомгийн нүүр зурагт эх зургийг сэргээн, засварлаж оруулсан.
4. Pearl Jam хамтлагийн 2009 онд гарсан Backspacer цомгийн нүүр зургийн баруун доод буланд зургийг хавсаргасан.

Comments

Сэтгэгдэл

Archive

Contact Form

Send